2024 оны 04 дүгээр сарын 04-нд Гучин-Ус суманд Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга О.Пүрэвдорж, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Чулуунбилиг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох Эмгэг судлалын Клиникийн нөхөн сэргээх ажилтан ӨӨРТӨӨ ГЭР БҮЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Л.Насанбаяр, Анагаахын Шинжлэх Ухааны магистр, Клиникийн профессор Монгол Улсын зөвлөх эмч С.Мөнхтуяа, Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрах, Аймгийн цагдаагийн газрын Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн А.Алтанцацрал нар ирж "Одоо л больё" нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи согтууруулах ундааны хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ирж мэдээ мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр Гучин-Ус сумын ИТХ-ын дарга З.Уртнасан мөн иргэдэд мэдээ мэдээлэл хүргэлээ.Уг уулзалтад нийт 54 иргэн хамрагдлаа.