Улсын тэргүүний Бөхмөрөн сумын Эмэгтэйчүүдийн холбооноос "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан баярын хурал, үдшийн цэнгүүн, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Баярын хурлын үеэр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт зохион байгуулах, мөн холбооны тэргүүн, тэргүүлэгч нарыг өөрчлөн сонгох, зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр өндөр настан Д.Түвшээ төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж "АЛТАН ГАДАС ОДОН"-гоор шагнуулсан бол сумын Эмэгтэйчүүдийн холбооноос "БУЯНТ ЭЭЖ"-ээр Ш.Дэжид, "АЧЛАЛТ ЭЭЖ"-ээр З.Эрдэнэсүрэн, "ҮЙЛЧИН БҮСГҮЙ"-ээр У. Жаргалсүрэн, "МАНЛАЙЛАГЧ БҮСГҮЙ"-ээр Г.Оюунчимэг нарыг шагналаа.
ЕБС-ийн Нийгмийн ажилтан П.Элбэгзаяаг хуралд оролцогчдын олонхийн саналаар холбооны тэргүүнээр дэмжиж сонгосон бөгөөд байгууллага, баг бүрээс төлөөлөл болгон тэргүүлэгчдээ сонголоо.
Шинээр сонгогдсон дарга, тэргүүлэгч нартаа ажлын амжилт хүсэе.