Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXI хуралдаан маргааш буюу 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдана. Тус хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлуудыг Бодлогын хороодоор хэлэлцүүлэх хуралдаан өнөөдөр болж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, төсвийн бодлогын хороо, Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хороод үдээс өмнө буюу 10:00, 11:00 цагуудад хуралдсан бол үдээс хойш Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороодын хурал болох юм. Хуралдаанаар:
1.Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
2.Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийн тухай
3.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын,
эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг тогтоох тухай
4.2024 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээ тогтоох тухай
5.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны хязгаар тогтоох тухай
6.Орон нутгийн өмчийн асуудлууд
7.Аймаг, сумдын туг, бэлгэ тэмдгийг сурталчлах аян зарлах тухай
8.Ой тэмдэглэх тухай
9.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
10.Түр хамгаалах байр байгуулж, зардал шилжүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.