Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг чадавхжуулах нэгдсэн арга хэмжээ 6 дахь жилдээ 2024 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Гурвантэс суманд зохион байгуулагдаж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд сургалт, туршлага судлах уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдана.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 2023 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн "ТЭРГҮҮНИЙ ХУРЛЫН БАЙГУУЛЛАГА"-аар ДАЛАНЗАДГАД, СЭВРЭЙ, БАЯН-ОВОО сумдууд шалгарлаа.