Хурлын даргыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, Засаг дарга А.Камелият нар ёслол төгөлдөр цэргийн хүрээний хүндэт харуулын жагсаалаар хүндэтгэн угтан авлаа.
Хурлын даргын энэ удаагийн албан томилолтын ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсен, Т.Аубакир, Киргиз улсаас МУ-д суух элчин сайд Айбек Артыкбаев, ШХТТ-ын дарга Ц.Бадрал, ШХТТ-ын ахлах ажилтан Ц.Бадрал болон бусад албаны хүмүүс багтсан байна.