ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ЫН ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН СУМДЫН ХУРЛЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2024-03-20

Жил бүрийн оны эхэнд сумдын удирдлагуудад өмнөх жилийн үйл ажиллагаагаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцэн ирэх жилийнхээ ажлын зорилго, чиглэлийн талаар сургалт, мэдээлэл хийж хэвшсэн. Энэ уламжлалын дагуу сумдын удирдлагын нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Түүхт ой-бүтээн байгуулалтын жил”-ийн хаалт, “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” -ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа энэ цаг үед нутгийн өөрөө удирдах байгууллагын хүрээнд 2023 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хийсэн ажлын талаарх мэдээллийг сумдын ИТХ-ын дарга нарт хүргэлээ.
Өнгөрсөн онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 8 удаа хуралдаж, 66 асуудал хэлэлцэн 76 тогтоол батласан байна.
Энэ хугацаанд хурлаас баталсан бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажлууд, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс болон гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
2024 он бол УИХ, орон нутгийн сонгууль болох хариуцлагатай жил бөгөөд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо иргэд, сонгогч нартайгаа тогтмол холбоотой ажиллаж, УИХ, аймгийн ИТХ-аас баталсан хууль тогтоомж, шийдвэрийг сурталчлах, иргэдийн гомдол саналыг сонсож шийдвэрлүүлэх, хийсэн ажлаа тайлагнах нь чухал гэдгийг ИТХ-ын дарга онцоллоо.
Мөн сумдын ИТХ Ажлын албаны бүтэцтэй болж байгаатай холбогдуулан төрийн албан хаагчдын үүрэгжүүлэн ажлаа эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж,ИТХ-аас хүргүүлж буй цаг хугацаатай ажлын шийдвэрлэлт хариуг заасан хугацаанд хурдан шуурхай ирүүлэх, сумдын цахим хуудасны баяжилтийг тухай бүр хийж мэдээлж ажиллах нь чухал гэдгийг санууллаа.
Аймгийн ИТХ-аас 2024 онд аймгийн ИТХ-аас батлан гаргах бодлого, шийдвэрийн төсөлд иргэдийн оролцоог хангах, хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулж, иргэдийн санал авах ажлыг эрчимжүүлэх, сумдын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлэх, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй хэм хэмжээ тогтоосон аймгийн ИТХ-ын тогтоолуудыг бүртүүлэх ажлыг үе шаттай үргэлжлүүлэн зохион байгуулах, сумдын ИТХ-ын дотоод үйл ажиллагаа, ИТХ-ын зөвлөл, хороод, Ажлын албыг чадавхжуулах чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах, УИХ, орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахаар зорин төлөвлөн ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%