XVII дугаар жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр “Үзэсгэлэнт болгогч” хэмээх Харагчин туулай жилдээ улс эх орон, аймаг сумынхаа тэргүүлэх салбар болсон Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа Мал аж ахуйн салбарын хөгжлийг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа МАЛЧИД, Буянт малынхаа сүү цагаан идээг боловсруулах эртний сайхан уламжлалыг өвлөн авсан СААЛЬЧИД, Дэлгэр сайхан нутгийн тал хөндийд хадлан тэжээл бэлтгэн сум орны малчдын хэрэгцээг ханган ажиллаж байгаа ХАДЛАНЧИД, байгаль цаг уурын эрсдлийг амжилттай даван туулж, мал сүргээ өсгөн үржүүлэх малчдын нөр их хөдөлмөрт өвс тэжээлээ тогтмол нийлүүлж байгаа ТАРИАЛАНЧИД, аймгийн Хөгжлийн жилийн ажлын төлөвлөгөө, урианы жилд дэвшүүлсэн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажлын амжилт гаргаж, орон нутгийн хийгээд салбарын хөгжлийг тогтвортой хангаж хошуучилсан ТӨРИЙН болон АЖ АХУЙН НЭГЖҮҮД, ажлын амжилт нь тогтвортой өсөж, амжилт гаргаж тэргүүний АЛБАН ХААГЧДЫГ “АВАРГА”-аар шалгаруулан шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа.
“АВАРГА”-УУДДАА АЖИЛ ҮЙЛСЭД НЬ ӨРНҮҮН ИХ АМЖИЛТ, АМЬДРАЛД НЬ ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.