Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар 2023 оны хийж гүйцэтгэсэн ажил арга хэмжээ, цаашид анхаарвал зохих асуудлын талаар хэлэлцэн 2024 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлого, чиглэлийг тодорхойлж үйл ажиллагааны төлөвлөгөөг 11 чиглэлийн 41 ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр батлав. Мөн 2023 онд сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүнг үнэлж дараах сумдад өргөмжлөл, мөнгөн шагналыг ГХУСАЗСЗ-ийн дарга бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал гардууллаа.
1-р байр Хайрхан сумын ГХУСАЗСЗ
2-р байр Чулуут сумын ГХУСАЗСЗ
3-рбайр Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ