ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ӨДӨР

2024-01-31

Улсын хэмжээнд 2008 оноос эхлэн 1 сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон зарлаж тухайлсан үйл ажиллагааг 16 дахь жилдээ зохион байгуулж байна.
Манай аймгийн хувьд “аймгийн Иргэдийн төлөөөлөгчдийн хурлын ажлын алба-Иргэний танхим” санаачлан үйл ажиллагаа нь идэвхитэй байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж шийдлийг ярилцан цаашид хэрхэн хамтран идэвхитэй ажиллах талаар “Иргэний индэр” сэдэвт санал солилцох өдөрлөг хийлээ.
Аймгийн хэмжээнд өнгөрөгч оны байдлаар 184 төрийн бус байгууллага албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлдэг 60 орчим байгууллага байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд тэдгээр байгууллага хамрагдлаа.
Жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Иргэний танхимаар дамжуулан Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах санал авч төлөвлөгөө боловсруулан ажилладаг тогтсон уламжлалтай.
Цаашид өнөөдрийн өдөрлөгийн үеэр гарсан саналуудыг төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлэх юм.
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%