Өнөөдөр /2024.02.26/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан хуралдлаа.
Хуралдаанаар:
1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай
2. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бэлгэдлийг шинэчлэн батлах тухай
3. “Алдарт эх”-ийн одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах тухай
4. Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав.
Тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Улаанбаатар бүсийн 10 дугаар тойрогт санал авах, тоолох хэсгүүдийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг тогтоолоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА