ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2024-01-12

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
         Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд "Үндсэн хууль ба Хүний эрх, эрх чөлөө" сэдвээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Энхтайван, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдол, 2024 онд шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар Сайншанд сумын Төрийн захиргаа, хууль эрх зүйн тасгийн Хууль зүйн мэргэжилтэн Г.Доржханд нар сургалт мэдээлэл хийж албан хаагчдын дунд "Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ" асуулт хариултын"АХА" тэмцээн зохион байгууллаа.                                                Мөн тус өдрийг тохиолдуулан "Үндсэн хуулийн замнал, түүхэн ач холбогдол" сэдвээр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга асан Ц.Бадиатай ярилцлаа.
          Тэмцээнд:
1-р байр: Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Ууганцэцэг,
2-р байр: 1-р багийн Нийгмийн ажилтан У.Нарангэрэл,
3-р байр: 4-р багийн хэсгийн ахлагч Д.Оюунчимэг нар тус тус шалгарч үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
          Тус сургалтад нийт 70 гаруй албан хаагч хамрагдлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%