ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ЭЭЛЖИТ БУС ХУРААЛДААН ЗАРЛАХААР БОЛЛОО.

2024-02-23

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүнд, нийт бэлчээрийн 5 хувь нь өвстэй, 55 хувь нь дунд зэрэг, 40 хувь нь зудын нөхцөл байдалтай, 6246 малчин өрхөд 2,0 сая толгой мал өвөлжиж байна. Нийт нутгийн 40 хувьд бага зэргийн цасан бүрхүүлтэй, зүүн талын сумдаар шуурч хунгарласан, салхи шуургатай, цас шуурсан өдрүүдэд мал бэлчээрлэх боломжгүй буюу нийт нутгаар өвөлжилт хүндэрсэн байдалтай байна.
Мөн аймгийн хэмжээнд сум дотроо болон гадны аймагт отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн ихтэй, гадны 9 аймагт 15 сумын 435 өрхийн 219.2 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 11 сумын 404 өрхийн 134,2 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа буюу нийт малчин өрхийн 13,4 хувь нь отор хийж байна.
Түүнчлэн оны өмнө буюу 2023 оны 10,11,12 сард аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдол гараагүй. 2024 он гарсаар 12 суманд нийт 12424 толгой мал зүй бусаар хорогдоод байна.
Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл өнөөдөр танхим болон цахимаар 100 хувийн ирцтэй хуралдаж зудын нөхцөл байдал, хаваржилтын асуудал болон Засгийн газраас аймгуудад чиглэл болгосны дагуу аймгийн Засаг даргад төсвийн зарцуулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэхээр аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ .

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%