XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгонд төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 20, “Алтангадас” одонгоор 84, Хөдөлмөрийн хүндэт медалиар 20, салбарын тэргүүний ажилтан тэмдэгээр 11 хүн тус тус шагнагдлаа.