Мандал багийн иргэдийн Нийтийн ээлжит нэгдүгээр улирлын хурал малчин Баасандоржийн өвөлжөө Туваан гэдэг газар Цагаан сарын өдөрлөгтэй хамтатган зохион байгууллаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар 7-н асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Багийн иргэдийн Нийтийн Хуралд төсвийн байгууллагуудын дарга, эрхлэгч, захирал нар, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнгүүд оролцон багийн иргэдэд 2024 оны 01 сарын 01-нээс шинэчлэгдэн хэрэгжиж байгаа хууль, журмыг иргэдэд танилцуулан мэдээлэл хийлээ. Мөн багийн иргэдийн дунд аха тэмцээн, олс таталт, бөхийн барилдаан явагдлаа.