ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2023 ОНЫ АЙМГИЙН "ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА"-ААР ШАЛГАРСАН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2024-02-08

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн босгон дээр Төв аймаг “Хөдөлмөрийн аварга хамт олон”, “Хөдөлмөрийн аварга”-уудаа тодруулдаг уламжлалтай.
Сүүлийн 3 жилийн ажлын үр дүнгээр салбарын тогтоосон стандартыг бүрэн хангалттай биелүүлж, 2023 онд аймгийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдэн ажлын амжилт нь тогтвортой өсөж буй дараах тэргүүний ажилтан, албан хаагчдыг аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарууллаа.
Үүнд:
Хөдөлмөрийн аварга “Төрийн түшээ”-ээр:
- Санжаагийн Даваахүү (Лүн сумын Засаг дарга)
Хөдөлмөрийн аварга “Төрийн захиргааны албан хаагч”-аар:
- Дашдондогийн Энхтуул (Зуунмод сумын Нацагдорж 5-р багийн
- зохион байгуулагч)
Хөдөлмөрийн аварга “Эдийн засаг, санхүүгийн ажилтан”-аар:
- Сүхбаатарын Тоджаргал (Сэндли ББСБ-ын салбарын захирал)
- Пүрэвсүрэнгийн Баярсайхан (Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны
газрын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан Ахлах мэргэжилтэн)
Хөдөлмөрийн аварга “Эрчим хүчний салбарын ажилтан”-аар:
- Цэрэндашийн Буяндэлгэр (Төв Чандмань ДЭХГ-ын халаалтын зуухны галч, дулааны шугам хоолойн слесарь)
- Галбадрахын Бат-Очир (Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зуунмод төвийн ашиглалтын инженер)
Хөдөлмөрийн аварга “Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны салбарын ажилтан”-аар:
- Хийлийн Нямлхагва (Монгол шуудан ХК-ийн Эрдэнэ сумын шууданч)
Хөдөлмөрийн аварга “Барилгачин”-аар:
- Даваадоржийн Баасанням (“Дөрвөн Лхагва” ХХК-ийн барилгачин)
Хөдөлмөрийн аварга “Ахуйн үйлчилгээний салбарын ажилтан”-аар:
- Батхүүгийн Оюунцэцэг (Зуунмод сумын Үсчин)
- Нямын Тэгштайван (Эрдэнэсант сумын Хувиараа хөдөлмөр эрхлэгч)
Хөдөлмөрийн аварга “Худалдаа үйлчилгээний салбарын ажилтан”-аар:
- Доржхандын Ганболд (Баянчандмань сумын Элбэг минимаркет дэлгүүрийн захирал)
Хөдөлмөрийн аварга “Зам, тээврийн салбарын ажилтан”-аар:
- Баттөмөрийн Батхангай (Төв АЗЗА ТӨХК-ийн жолооч)
- Пүрэвээгийн Баасандамба (Батсүмбэр сумын “Өгөөмөр хүлэг” хоршооны жолооч
Хөдөлмөрийн аварга “Хөдөө аж ахуйн ажилтан”-аар:
- Сүрэнхорлоогийн Ганчимэг (Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн албаны дарга)
- Даваадоржийн Давааням (Лүн сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн)
Хөдөлмөрийн аварга “Байгаль орчны салбарын ажилтан”-аар:
- Загдсүрэнгийн Ганболд (Угтаалцайдам сумын байгаль хамгаалагч)
Хөдөлмөрийн аварга “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч”-ээр:
- Баянцогтын Болорцэцэг (Баянчандмань сумын Баян бараат Оргил ХХК-ийн захирал)
- Батчулууны Гэрэлчимэг (“Цээл бүзэнхий ХХК-ийн оёдолчин)
Хөдөлмөрийн аварга “Хүнсчин-Тогооч”-оор:
- Жанцанхүүгийн Хажидмаа (Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тогооч)
Хөдөлмөрийн аварга “Хууль хяналтын ажилтан”-аар:
- Нямдоржийн Бямба-Очир (Заамар сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн Ахмад)
- Дагвасүрэнгийн Бат-Эрдэнэ (Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга, ахмад)
Хөдөлмөрийн аварга “Багш”-аар:
- Жамъянжавын Мөнхбаяр (“Хүмүүн цогцолбор” сургуулийн математикийн багш)
- Балдангийн Энхсувд (Зуунмод сумын Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн багш)
- Болдын Шижир-Эрдэнэ (Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш)
- Тэрбишийн Батнягт (Баян сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш)
Хөдөлмөрийн аварга “Эмч”-ээр:
- Ганхүүгийн Гантулга (Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн гэмтэл согог заслын эмч)
Хөдөлмөрийн аварга “Эрүүл мэндийн салбарын ажилтан”-аар:
- Чүлтэмийн Сүнжидмаа (Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн лаборант)
- Намхайн Өнөрнасан (Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан)
Хөдөлмөрийн аварга “Соёл урлагийн ажилтан”-аар:
- Мөнхсүхийн Батчимэг (Монгол туургатан театрын бүжигчин)
Хөдөлмөрийн аварга “Тамирчин”, “Дасгалжуулагч”-аар:
- Лувсандамбын Энхбаяр (Аймгийн Биеийн тамир, спортын газрын Ахлах дасгалжуулагч)
Хөдөлмөрийн аварга “Менежер”-ээр:
- Гэндэнгийн Өлзийсүрэн (Эрдэнэ сумын “Нарлаг” цэцэрлэгийн эрхлэгч)
- Үржингийн Батцэнгэл (Алтанбулаг сумын “Тээг хангай” хоршооны дарга)
Хөдөлмөрийн аварга “Улсын байцаагч”-аар:
- Жанлавын Оюунчимэг (Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч)
Хөдөлмөрийн аварга “Үйлчилгээний ажилтан”-аар:
- Цэрэндондогийн Цэгмэд (Хот тохижуулах газрын Тусгай төхөөрөмжтэй автомашины жолооч)
- Цэдэндамбын Гэрэлтунгалаг (Бүрэн сумын Засаг даргын тамгын газрын Архив-Бичиг хэргийн эрхлэгч)
- Лхагвасүрэнгийн Лхагвадэлгэр (Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш)
- Насангийн Сайнзаяа (Заамар сумын Эрүүл мэндийн төвийн асрагч)
- Эрдэнэбилэгийн Урандөш (“Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГазрын мужаан, цэцэрлэгчин) тус тус шалгарсан бөгөөд шагналаа гардан авлаа.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим ажилтан, албан хаагчдыг салбарын болон аймгийн шагналаар шагнасан юм.
2023 оны Төв аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”, “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан та бүхэнд баяр хүргэж, ажил үйлсэд нь өрнүүн их амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%