Монгол түмний уламжлалт сар шинийн босгон дээр үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангаж, улс, аймгийн баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанд уяж сойсон хүлэг морьд нь түрүү, айраг хүртсэн уяачдад Төв аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/70 дугаар захирамжаар "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ" цол олголоо.
Төв аймгийн Морин спорт уяачдын холбооноос 2023 оны “ШИЛДЭГ УЯАЧ”-даа тодруулсан юм. Үүнд:
1. Заамар сумын харьяат Монгол улсын Алдарт уяач Чалхаагийн Уламбаяр
2. Мөнгөнморьт сумын уяач Пүрэвжавын Наранбаатар
3. Баян-Өнжүүл сумын уяач Ганбаатарын Цэрэндаш
4. Баян-Өнжүүл сумын уяач Золбаярын Шинэбаяр
5. Баянчандмань сумын уяач Хишигсүрэнгийн Амарбаясгалан
6. Сэргэлэн сумын уяач Дамбадаржаагийн Гантөмөр
7. Сүмбэр сумын уяач Энхтөрийн Энхбаяр
8. Заамар сумын уяач Энхтайваны Гомбо
9. Сэргэлэн сумын уяач Пагамжавын Сүрэнжав нар 2023 оны “Шилдэг уяач”-аар тодорч, шагналаа гардан авлаа.
2023 оны “ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХЭД”-ээр:
1. Баттогтохын Өсөхбаяр /Батсүмбэр сум/
2. Эркэгүлийн Жансерик /Баян-Өнжүүл сум/
3. Батдэмбэрэлийн Хосмаргад /Заамар сум/
4. Баясгалангийн Отгонсүх /Батсүмбэр сум/
5. Ундрахбилэгийн Сүрэнхүү /Дэлгэрхаан сум/
6. Анхтуяагийн Батбилэг /Мөнгөнморьт сум/
7. Гантулгын Наранбат /Бүрэн сум/
8. Мөнгөнбаярын Мөнгөнсүх /Сүмбэр сум/
9. Золзаяагийн Өсөх-Ирээдүй /Заамар сум/ нар тус тус шалгарсан бол Төв аймгийн Морин спорт, уяачдын холбооны 2023 оны “ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО”-оор:
1. Сүмбэр сумын “Сүмбэрийн унага” Морин спорт, уяачдын холбоо
2. Зуунмод сумын “Цэцээ гүний хурд” Морин спорт, уяачдын холбоо
3. Батсүмбэр сумын “Хүй мандлын хүлэг” Морин спорт, уяачдын холбоо
4. Заамар сумын “Тосон довон” Морин спорт, уяачдын холбоо тус тус шалгарлаа.