2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан хуралдлаа.
Тус хуралдаанаар 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөөг 13 зорилт 38 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр хэлэлцэн батлалаа.
Салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд:
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийн хүрээнд
Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр
Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр
Архидан согтуулахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр
Цахим болон цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр болон Бусад цаг үе, орон нутгийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн тусгасан байна.