XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхэлж, орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-аар Баянцогт сумаас Бямбаагийн Түвшинбаяр, “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит, аймгийн залуу аварга малчин”-аар Содномбаярын Очирбат нар тодорлоо.
Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гардуулан өглөө.