Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр эдийн засгийн тэргүүлэх салбар газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Борнуур сумын иргэн Лоовын Батбаатарт “АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ”,
мөн залуу үеэ манлайлан ажиллаж яваа Зоригтбаатарын Амаржаргал, Алтанцэцэгийн Алтанхуяг, Очирхүүгийн Ихбаяр нарыг Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очирын нэрэмжит "АЙМГИЙН ЗАЛУУ АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар тодорсон тул шагналыг гардуулан өглөө.