XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Борнуур сумын иргэд Жанцанхүүгийн Батсүх, Төмөрчөдөрийн Мөнхболд,Төмөрөөгийн Баярсайхан нарыг эрчимжсэн мал аж ахуйн салбарт өөрийн хүч хөдөлмөрөө дайчлан, улс эх орныхоо хөгжил, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж "АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР"-ээр тодрууллаа.
Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гардуулан өглөө.
Үндэсний баялаг бүтээгчиддээ халуун баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье