XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхэлж, орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулан "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-аар Борнуур сумаас Доржготовын Батмөнх, Батаагийн Отгонбаяр, Адъяажавын Давааням нар тодорлоо. Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гардуулан өглөө.