ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЦЭЭЛ СУМЫН МАЛЧИН ПҮРЭВИЙН БАЯРАА “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ЭЭР ТОДОРЛОО

2024-02-04

Цээл сумын иргэн Пүрэвийн Баяраа нь “Улсын аварга фермер”-ээр тодорч, өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагууд шагналыг гардуулан өглөө.
П.Баяраа нь 36 дахь жилдээ мал маллах арга ухааныг дэлгэрүүлэн хөгжүүлж, хөдөлмөр бүтээлээрээ өндөр амжилт гарган, залуу малчдыг сургах, малжуулах ажилд идэвхи зүтгэлтэй ажилласаар байна.
Тэрээр мал аж ахуйг эрхлэхдээ 100-н эх тутмаас 100% төл бойжуулж 2015-2017 онуудад 2700 толгойд хүргэн орон нутгийн амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон зорилтод 3-5 өрхүүдэд мал таслан өгч амьдрал ахуйг нь дээшлүүлэн нийгэмд хувь нэмрээ оруулан, Цөм адуун сүргээ 950 адуу тоолуулж 290 гүүнээс 290 унага бойжуулан авч, сүүлийн 10-н жилд малын зүй бусын хорогдолгүй ажиллаж байна.
Мал сүргийн ашиг шимийг сайжруулах, үүлдэрлэг чанарыг баримтлан үхэр сүргээ махны чиглэлийн “монбельярд” үүлдрийн бухаар, хонин сүргээ махны чиглэлийн “Үзэмчин” “Баянцагаан” омгийн хуцаар сайжруулах хонь, үхрийн махан ашиг шимийг 10-15%-иар нэмэгдүүлэн, адууг сүргээ “Англи, Араб” цэвэр үүлдрийн хурдан удмын адуу худалдан авч нутгийн Монгол гүүнд тавьж эрлийзжүүлэн адууны хурдлах чадварыг сайжруулан, үржлийн ажлыг хийж үр дүнд хурдан угшлын 390 гаруй эрлийз адуун сүрэгтэй болж 160 гаруй хурдан угшлын адууг үржилд худалдсанаа 30 гаруй хурдан хүлгүүд нь улс, бүсийн наадамд 60 гаруй удаа айраг, түрүү авчээ. Тэрээр,
2008 онд “Мянгат малчин” цол
2009 онд “Монгол улсын алдарт уяач” цолоор
2015 онд аймгийн “Алтан төлийн эзэн” цол, “Алтан унага”-ны эзнээр тодорсон байна.
2015 онд “Монгол улсын аварга адуучин”
2019 онд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан унаганы эзэн” –ээр тодорчээ.
2006, 2017 онуудад “Аймгийн аварга малчин”-аар тодорч, нутаг орондоо төдийгүй улс эх орондоо хөдөлмөрч хичээнгүй чанараараа манлайлан ирсэн бахархам сайхан гэр бүл ажээ.
Удамт малчдын ухаан, уламжлалт, мал маллагааны арга өвөлж, Монгол улсын мал аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, хичээл зүтгэл идэвхи санаачлага, шаргуу, тэвчээртэй хөдөлмөрийн үр шимээр ” УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” болсон таньд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%