ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДОТООД АУДИТОРУУДЫГ БЭЛТГЭЛЭЭ

2024-02-02

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 стандарт хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албаны 7 албан хаагчийг дотоод аудиторын сургалтад хамруулан, шалгалтад тэнцсэн албан хаагчдыг дотоод аудитороор бэлтгэлээ.
Дотоод аудитороор аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга А.Батцэцэг, Зохион байгуулалт, иргэд, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Оюунсайхан, ахлах мэргэжилтэн А.Батзаяа, Д.Баасандорж, мэргэжилтэн Х.Гомбосүрэн, Л.Алдар, архив бичиг хэргийн эрхлэгч О.Одончимэг нар бэлтгэгдэж, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж, IMS зөвлөх Ө.Мөнхдаваа нар гэрчилгээ гардууллаа.
Дотоод аудиторууд нь байгууллагын дотоод аудитын хөтөлбөр, жилийн төлөвлөгөөнд тусгасан аудитыг гүйцэтгэж, аудитын стандартад заасан мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлын шаардлагуудыг хангаж ажиллан, эрсдэлд суурилсан аудитыг төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах, аудитаар олж илэрсэн асуудал болон үл тохирлыг бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнаж ажиллах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%