Төв аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар сар бүрийн сүүлийн долоо хоногийн лхагва гарагт иргэдийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг шийдвэрлэдэг уламжлалтай.
Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 31-ний лхагва гарагт Төв аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдийг хүлээж авч, санал хүсэлтийг сонсон, холбогдох байгууллагуудад уламжиллаа.
Иргэдээс гарсан саналын дийлэнхи нь хот хоорондын тээвэр зохицуулалт, сургууль орчмын замын аюулгүй байдал, газар олголттой холбоотой асуудлууд байв.