ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ НЭГ ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-01-24

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 1-р хуралдаан өнөөдөр ЗДТГ-ын Соёмбо танхимд хуралдлаа. ИТХ-ын 18-р хуралдаанаар хэлэлцэх дараах асуудлуудыг хэлэлцэн, холбогдох хороодод шилжүүллээ.
📌Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2024 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай
📌Аймгийн ИТХ-ын Зөвлөл шинэчлэн байгуулах байгуулах тухай
📌Төв аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
📌Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай асуудлуудыг хэлэлцэн Хурлын хороодод шилжүүлэв.
📌Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай
асуудлыг хэлэлцэн хурлын Нутгийн удирдлага, Цахим хөгжлийн хороонд шилжүүлэв.
📌Ахуйн зориулалтаар 2024 онд агнах, барих, ан амьтадын хуваарь батлах тухай
асуудлыг хурлын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Жендерийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороонд шилжүүллээ.
✅Аймгийн ИТХ-ын 18-р хуралдааныг 1-р сарын 29-ны өдөр хуралдуулахаар тов тогтоолоо.
 
АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%