Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн ажлын хэсгийн хамт зудын эрсдэл өндөр гарсан зарим сумдад ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, малчдад тусламж дэмжлэг үзүүлэх болон аж ахуйн нэгж, байгууллагуудын өвөлжилтийн байдалд хяналт тавих зорилгоор Эрдэнэсант, Өндөширээт, Баянцогт сумдад ажиллаж байна.
Эрдэнэсант сум нь 251 мянган га бэлчээрийн талбайтай, 1043 гаруй малчин, мал бүхий өрхийн 404 мянган толгой мал өвөлжиж байна.
Одоогийн байдлаар цасны зузаан 29-31 см зарим газраараа 31-40 см –тэй, ихэнх өвөлжөөний ойр орчим цас хатуурч бог мал бэлчээрлэх, малын идэш хомс байна.
Сумын фондонд нь 1000 боодол өвсний нөөцтэй байна.
Цаг агаарын урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээг сум, багийн мэдээллийн фейсфүүк хаяг, групп-т масс мессежээр олон удаа давтамжтайгаар байршуулан тогтмол мэдээлж байна.
Өнөөдрийг хүртэл өдөр бүр явган шуурга шуурч гаргасан зам, даваа эргэж хаагдан, сумын удирлага, шуурхай штаб, ард иргэдийн дэмжлэгтэйгээр зам гаргах, зудад өртсөн малчдад тусламж дэмжлэг авсаар байгааг Эрдэнэсант сумын Засаг дарга Т.Мөнхзориг мэдээллээ
Өндөрширээт суманд 2023 оны жилийн эцсийн байдлаар 492 малчин өрх, 63 мал бүхий өрхийн 206079 толгой мал өвөлжиж байна.
Сумын хэмжээнд талдаа дунджаар 20-25 см орчим, гуу жалгандаа 50-80 см зузаан цасан бүрхүүл тогтсон байдалтай байна.
72 өрхийн 2003 бог мал, үүнээс 771 хонь, 1132 ямаа цасанд дарагдаж хорогдсон, хөдөөгийн 3 багийн 82 өрх зам даваа хаагдсаны улмаас өвөлжөөндөө бууж амжаагүй, 21 өрх түлээ түлшгүй болсон, 12 малчин гэр орондоо очих боломжгүй малтайгаа цасанд боогдсон гамшгийн нөхцөл байдлын эсрэг яаралтай арга хэмжээг авч нүүлгэн шижүүлэх, гол зорчих замыг нээх ажлуудад бүх нөөцөөрөө ажиллажээ.
Шатахууны зардал, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, багаж хэрэгслийн нөөц бүрдүүлэх, зудын нөхцөл байдлыг хохирол багатай давах, хариу арга хэмжээ авахад зориулж Засаг даргын нөөц сангаас шаардлагатай зардлуудыг гарган, гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийн ажилласан тухай сумын Засаг дарга ИТХ-ын дарга Ц.Сампилноров, А.Даваа-Очир, нар мэдээллээ.
Зудын эрсдэлтэй байгаа дээрх сумдад тулгамдаж буй асуудлууд нь:
Өвс тэжээлийн одоогийн зах зээлийн ханш ендер иргэд, малчид худалдан авах чадвараар тааруу байна.
Гадны аймаг сумаас орж ирж байгаа отор ихээр орж ирж хаваржааны бүс нутаг идэшгүй болж хаваржилт хүндрэх төлөвтэй байна.
Цас ихээр нэмэгдэж орвол гамшгийн нөхцөлд хүрч болзошгүй байна.
Мөн бод мал /адуу / болон ямаа хээл ихээр хаяж байна.
Амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой иргэд, малчдын эрүүл мэндэд хүндрэл гарч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хомс байна.
Бэлчээрийн өвс муудаж байгаатай холбоотой ховор ан амьтан буга аргалын байршил нутагт биотехнологийн арга хэмжээ үзүүлэхэд санхүүгийн дэмжлэг авах хэрэгтэй байна.
Ажлын хэсэг тулгараад буй нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авах, өвс тэжээлийг хямдралтай үнээр олгох, шатахууны дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа илэрхийллээ.