ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА 2024 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

2024-01-16

Засгийн газрын 2020 оны 216, 217, 218 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаал, 2023 оны 98 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албаны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 2024 оны 1-р сарын 15-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга, албан хаагчид гарын үсэг зурлаа.
Аймгийн ИХТ-ын Ажлын алба нь 2023 онд ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ оны төлөвлөлтөд “Чанар хүртээмж-Төв хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урьдчилсан аудитад орох, баталгаажуулалтын гэрчилгээ авах, гадаад дотоодын сургалтад хамрагдах зэрэг онцлогууд тусгагдлаа. Мөн үйл ажиллагааны хүрээнд иргэд, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах талаар шинэ зорилтууд дэвшүүллээ.
Төлөвлөгөөнд аймгийн ИТХ-д мөрдөгдөж буй Монгол Улсын хууль, дүрэм 85, тушаал, дүрэм, журам 22, стандартын баримт бичиг 4, дотоод баримт бичиг 21 зэрэг хуульд заасан үүргүүдийг тусгасан байна.
АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%