Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрөөх зориогоор Зуунмод хотын “Цасны баяр-2024” бүх нийтийн арга хэмжээ Цог генералын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгийг нээж Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл үг хэлсэн бол, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар нийт оролцогчдод үндсэн хуулийн баярын мэндчилгээ дэвшүүлж, спортын арга хэмжээнд амжилт хүслээ.
Цасны баяр олс таталт, буухиа, цасны бүжиг гэсэн төрлүүдээр үргэлжилж байна.