Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Үндсэн хуулийн өдөр, шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж нийт албан хаагчид Монгол үндэсний хувцсаа өмсч, өв соёлоо сурталчилж “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА