ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-01-10

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг “Үндсэн хуулийн өдөр” хэмээн Улсын Их Хурлаас хуульчилсан билээ. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулан өнөөдөр аймгийн ИТХ, ЗДТГ-аас Төв аймгаас сонгогдон Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт оролцсон депутатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Одоогоос 32 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт тасралтгүй 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.
Тус үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Төв аймгаас:
Алтанбулаг сумаас Л.Хад
Аргалант сумаас Д.Баяр
Архуст сумаас Ч.Базардорж
Батсүмбэр сумаас Н.Чагнаа
Баян сумаас М.Гантөмөр
Баяндэлгэр сумаас Ч.Бат-Эрдэнэ
Баянжаргалан сумаас Г.Сосорбарам
Баян-Өнжүүл сумаас Д.Мандах
Баянхангай сумаас Ж.Уртнасан
Баянцагаан сумаас Ю.Дашпунцаг
Баянцогт сумаас Ч.Хишигдалай
Баянчандмань сумаас С.Батхуяг
Борнуур сумаас Я.Яндаг
Бүрэн сумаас Ч.Дашдэмбэрэл
Дэлгэрхаан сумаас Б.Мандал
Жаргалант сумаас Н.Дашзэвэг
Заамар сумаас Ж.Гомбожав
Лүн сумаас П.Энхсайхан
Мөнгөнморьт сумаас Б.Дашзэвэг
Өндөрширээт сумаас С.Пүрэвсүрэн
Сэргэлэн сумаас Н.Зоригтбаатар, С.Гончиг
Сүмбэр сумаас Ц.Амаржаргал
Угтаалцайдам сумаас А.Бааст
Цээл сумаас О.Дашдэндэв
Эрдэнэ сумаас Д.Батсүх
Эрдэнэсант сумаас Ж.Мөнхбат
Багахангай сумаас сонгогдсон Ө.Ганхуяг
Зуунмод сумаас сонгогдсон Г.Түмэннаст, Б.Элдэв-Очир нарын 30 депутат оролцон хувь нэмрээ оруулсан юм. Өдгөө 14 депутат энх тунх амьдарч байгаа бөгөөд өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд 10 депутат хүрэлцэн ирж оролцлоо.
Уулзалтыг нээн аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэн, аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн талаарх мэдээлэл хийлээ. Мөн ахмад депутатууд төрийн албан хаагчидтай ярилцлага өрнүүлэн, үндсэн хууль баталсан түүхэн үйл явц, үүрэг оролцоо, ач холбогдол, нэмэлт өөрчлөлтүүдийн талаар санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Арга хэмжээний үеэр төрийн архивын алтан сан хөмрөгт хадгалагдаж буй үндсэн хууль баталсан түүхэн баримтуудаас дэлгэн үзүүлэв.
1992 оны 1-р сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан нь та бидний улс үндэстнийхээ түүхээр бахархах, Үндсэн хуульт ёсоо дээдлэх, ардчилсан Монгол Улсын иргэн нь, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь байгаагаараа омогших өдөр болон түүхэнд тэмдэглэгдсэн.
Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор эвлэлдэн нэгдсэн ард түмний минь оюун билиг тунгалаг, золбоо хийморь төгөлдөр байх болтугай🇲🇳🇲🇳🇲🇳
Төв аймгийн ИТХ-ын Ажлын алба

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%