Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргадаг.
Аймгийн хэмжээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах үйл ажиллагаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, мэдүүлэг гаргах албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран Төв аймгийн 27 сум, агентлаг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар
-“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль орсон нэмэлт өөрчлөлтийн тухай”,
-“Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем”-ийн ашиглалт” ХАСУМ хянуулах талаар
-“2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогыг мэдүүлэх болон хянахад анхаарах асуудал”-аар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч сум, байгууллагын Эрх бүхий албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.