Өнөөдөр /2024.01.18/ иргэдийг хоггүй, эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах ая тухыг бүрдүүлэхэд хоёргүй сэтгэл зүрхээ зориулан ажилладаг тохижилт үйлчилгээний компанийн ажилтнуудад нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэнх” ХХК-иас бэлдсэн 50 ширхэг хүнсний тусламжийн багцыг гардууллаа.
Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга М.Туяа, “Сэнх” ХХК-ийн захирал Б.Энхтүвшин, инженер Э.Намуунмөрөн нар оролцож, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилтнуудад ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА