ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2024-01-12

Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд Монгол улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг иргэд олон нийтэд сурталчлах, Үндсэн хуулийн боловсрол олгох, Үндсэн хууль батлахад хувь нэмрээ оруулсан төр нийгмийн зүтгэлтнүүдийн үйл хэргийг таниулах, иргэдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, урлаг, спорт олон нийтийн үйл ажиллагааг идэвхжүүлэн иргэд, төрийн албан хаагчдын дунд Үндсэн хуулиар асуулт хариултын тэмцээн, Дартсын тэмцээнүүдийг тусгай удирдамжийн дагуу тус тус зохион байгуулж урамшууллаа. Үндсэн хуулиар бэлтгэсэн АХА тэмцээний тэргүүн байранд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.Энх-Оюун, 2-р байранд Нийгмийн даатгалын байцаагч Ч.Март, 3-р байранд Ирээдүй цэцэрлэгийн багш Н.Баасансүрэн нар шалгарч тэргүүн байрыг 50,000 төгрөг, 2-р байрыг 30,000 төгрөг, 3-р байрыг 20,000 төгрөгийн мөнгөн шагнал, өргөмжлөл хадгалууллаа. Дартсын тэмцээнийг хосын төрлөөр зохион байгуулж тэргүүн байранд Соёлын төвийн дарга А.Гэрэлт-Од, ЗДТГ-ын нягтлан бодогч Д.Пүрэвдолгор нар, 2-р байранд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.Энх-Оюун, 1-р багийн Засаг дарга А.Баярмагнай нар 3-р байранд Цэцэрлэгийн жижүүр Ж.Баянжаргал, багш Н.Баасансүрэн нар тус тус шалгарлаа. Дартсын тэмцээний тэргүүн байрт 100,000 төгрөг, 2-р байрт 60,000 төгрөг, 3-р байрт 30,000 төгрөгийн мөнгөн шагнал олгож, өргөмжлөл хадгалууллаа. Мөн тус өдрийн зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсон төрийн албан хаагчид нь үндэсний хувцасаар жигдэрч оролцлоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%