ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр Хуралдаан буюу 2023 оны жилийн эцсийн Хуралдаан

2023-12-20

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр Хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 80 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Г.Мягмаржав нээж, хэлэлцэх асуудал, дотоод журмыг танилцуулан, хэлэлцүүлэн батлав.
Өнөөдрийн Хуралдаанаар:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлт, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
2. Сумын Хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үнэлэлт
дүгнэлт өгөх тухай
3. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
4. Сумын 2024 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
5. Сумын 2023 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2024 оны Төсөв
батлах тухай
6. ОНХС-ийн 2023 оны гүйцэтгэл, 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
батлах тухай
7. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх,
2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
8. Шувуун хар уул ХХК-ийн 2023 оны нийгмийн хариуцлагын гэрээний
биелэлтийн талаар болон, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсох
9. “Их Мянганы Хишиг”ХХК-ны халаалт, дулааны үйл ажиллагааны мэдээлэл сонсох, сум орон нутагтай хамтарч ажиллах талаар чиглэл хүргүүлэх, гэсэн 9-н асуудлыг Хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%