Гурванжигэртэй багийн 6 зааны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.
Уг бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Бугат, Ногооннуураас хүчит бөхчүүд ирж зодоглосон бөгөөд 32 бөх хүч чадлаа сорин барилдаж түрүү бөхөөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат сумын манлай заан Т.Еркинбол , үзүүрт Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат аймгийн начин Оразахын, шөвөгт Бөхмөрөн сумын манлай заан Ц.Батсайхан, Бөхмөрөн сумын заан Т.Дөлгөөн нар шалгарлаа.
Уран барилдаант бөхийн шагналыг Гурванжигэртэй багийн малчин Б.Баярмагнай хувийн зүгээс 50.000 төгрөгөөр шагнаж залуу бөх Б.Баянмөнхөд гардууллаа. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Сумын заан Ц.Нямжав агсаны гэр бүл, үр хүүхдүүд дааж залуу бөх Б.Түмэн-Өлзий хүртлээ.