ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2024-01-11

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сумын Засаг даргын баталсан 2024.01.02-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргын  2024.01.02-ны 01/02 дугаар албан бичгээр төрийн болон хувийн эзэмшлийн аж ахуй нэгж байгууллагууд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, түүний ач холбогдлыг албан хаагчдадаа танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах талаар нийт 14 байгууллагад хүргүүлсэн бөгөөд 9 байгууллага арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн Үндсэн хуулийн сурталчлах чиглэлээр иргэд олон нийтэд чиглэсэн мэдээлэл, шторк бичлэгийг сумын ОД телевизээр өдөрт 3 удаагийн давтамжтайгаар хүргэлээ.

 2024.01.11-ны өдөр сумын Соёлын төвд Үндсэн хууль-ийг сурталчлан таниулах сургалтыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Энхсайхан орж, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын нийт 98 албан хаагчид хамрагдлаа.                        

Сургалтад оролцсон албан хаагчдаас 24 албан хаагч мэдлэгээ чадвараа сорин АХА тэмцээнд оролцож, Тэргүүн байрыг 19 дүгээр цэцэрлэгийн Ахлах багш Г.Ганчимэг, Дэд байрыг 6 дугаар сургуулийн Англи хэлний багш Ш.Сайнжаргал, Гутгаар байрыг 19 дүгээр цэцэрлэгийн Эрхлэгч Б.Саруул нар тус тус эзэлсэн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%