Өнөөдөр /2024.01.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаан цахим болон танхимаар хуралдлаа. Хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Зөвлөлийн гишүүн Д.Ядамжав, Н.Бямбагэрэл, Ч.Ариунчимэг, Б.Болортунгалаг, Т.Найдан нар оролцов.
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2024 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болон Хурлын хороодоос 2024 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг тус тус хэлэлцэж, холбогдох саналыг гаргалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА