ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 20-Р ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-01-08

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 20 дахь удаагийн хуралдаан цахимаар зохион байгуулагдаж 24 төлөөлөгч буюу 72,4%-ийн ирцтэйгээр хуралдаж байна.
Энэ оны анхны хуралдаанаар 4 бүлэг бүхий 66 ажлыг төлөвлөсөн аймгийн ИТХ-ын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаг үеийн шаардлагад нийцүүлэн зарим дүрэм, журамд өөрчлөлт оруулах зэрэг доорх 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөлөө.
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай
2.Зарим сургуулийн ой тэмдэглэх тов батлах тухай
3.Орон нутгийн өмч хөрөнгийн тухай
4.Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлангийн тухай
5.Аймгийн хэмжээний камерын хүрэлцээ, засвар үйлчилгээний асуудал
6.Оюуны мэлмий соёл, урлагын салбарын урамшуулал олгох журам батлах тухай
7.”Олимп, дэлхий, тив, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдад мөнгөн шагнал олгох журам”-ыг шинэчлэн батлах тухай
8.Оны шилдэг хүүхдийг шагнаж, урамшуулах журам батлах тухай
9.Аймгийн шилдэг ахмад шалгаруулан, урамшуулах тухай журмыг шинэчлэн батлах тухай
10.Сүм хийдэд зөвшөөрөл олгох тухай
11.Тогтоол хүчингүй болгох тухай

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%