ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН УРОЛОГИ, АНДРОЛОГИЙН ҮЗЛЭГИЙН ӨРӨӨ БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-01-05

Эрэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, төрөөс үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүүжилтээр дүүргийн Эрүүл мэндийн төвд Эрэгтэйчүүдийн урологи, андрологийн үзлэгийн өрөө байгуулахад шаардлагатай биеийн найрлагын анализатор, өвчтөний хяналтын монитор, компьютер, принтер болон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг даргын орлогч дарга Л.Цэеэрэгзэн, дүүргийн ЭМТ-ийн НЭМ-ийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Э.Билгүүн, Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга Б.Равжих, Мэдээлэл технологийн албаны дарга А.Ойбаяр, Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч О.Тэнгис, Гэмтэл, мэс заслын тасгийн урологи, андрологич эмч Г.Мэндбаяр, ЭМТ-ийн НЭМ-ийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Г.Эрболд болон бусад ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Энэхүү урологи, андрологийн үзлэгийн өрөөг байгуулснаар дүүргийн иргэдэд гуравдугаар шатлалын эмнэлэгт очиж ачаалал нэмж, цаг алдахгүй нарийн мэргэжлийн эмчээс нэн шаардлагатай эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
авах нөхцөлийг бүрдүүлэх юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%