Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Швейцарын Хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдэд "Нийгмийн инноваци ба жендэр" сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Сургалтыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын ахлах референт Ц.Энхсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар нээж үг хэллээ.