Баянцогт суманд 4 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаа явуулж, давхардсан тоогоор 218000 толгой мал халдваргүйжүүлэх вакцин, 120000 толгой малд угаалга, туулгалт хийсэн үр дүнтэйгээр ойгоо угтлаа. 100 жилийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц. Жамбалсүрэн оролцож Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчидад шагнал гардууж, баяр хүргэлээ.