Дархан сумын 31-р цэцэрлэг нь 2021 онд ашиглалтад орсон ба 4 бүлгийн 100 хүүхэдтэй, 20 багш ажилчид албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байсан ба хамран тойрох болон 4,5-р багийн цэцэрлэгийн хүүхдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай болсон.
Иймд Өргөө багийн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Азжаргал, Сумын ИТХ-ын төлөөлөгч А.Соронзонболд, тус цэцэрлэгийн Зөвлөлийн дарга А.Янжмаа нарын санаачилгаар Дархан-Ус суваг ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 29 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр 25-30 хүүхдийн бүрэлдэхүүнтэй шинэ анги нээлтээ хийж өнөөдөр хүүхдүүдээ хүлээн авлаа.
В.Анхцэцэг эрхлэгчтэй 31- р цэцэрлэгийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.