ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНООС ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУМДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

2023-12-22

Аймгийн нийт газар нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байдалтай, тэр дундаа Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт сумд өндөр эрсдэлтэй ба цагаан зудтай байна. Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн, 15 сум зудын, есөн сум зудархуу, цасны нягтаршил их, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй, зам даваа хаагдаж боогдсон, малчид, иргэд зорчих боломжоор хязгаарлагдсан, алсын дуудлага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндэрсэн байдалтай байна. Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, сумдтай цахим хурал хийж:
1. Аймгийн аюулгүйн нөөц болон өвс тэжээлийг нэмж нөөцлөн сумдын малчид, иргэдэд хөнгөлттэй үнээр борлуулж, дэмжлэг үзүүлэх
2.Аймгийн тариалан эрхлэгчдээс өвс тэжээлийн нөөцийн судалгааг нарийвчлан гаргаж, өвс тэжээлийн будааг аймгийн болон сумын нөөцөд нөөцлөх, мөн аймаг доторх аж ахуй нэгжүүдийг сумдын малчидтай гэрээ байгуулан өвс тэжээлээр хангах, өвс, тэжээлийг аймаг дотроо борлуулах бодлого барих
3.Аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа шатахуун түгээх станцуудтай гэрээ байгуулж бензин, шатахууныг нөөцлөн шатахууны 15 хувийг сумын онцгой комиссын мэдэлд шилжүүлэн иргэд малчдад олгуулах, мөн аймгаас цаг хүндэрсэн сумдад шатахууны дэмжлэг үзүүлэх
4.Туулах чадвар сайтай техник хэрэгслүүдээр шаардлагатай сумдыг аймгийн Онцгой байдлын газар, Хуурай цэргийн командлал цэргийн ангийн дэмжлэгтэйгээр тодорхой хугацаанд сумдад ажлуулах
5.Сумдын эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, туулах чадвартай техник хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллах
6.Аймаг хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжиж, мах болон тэжээл бэлтгэх ажил дээр дэмжлэг үзүүлэх
7. Сумдын Нутгийн зөвлөл, ААН, байгууллагууд иргэд, малчдаа дэмжих аяныг өрнүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байгааг онцлоод, эдгээр ажлуудыг цаг алдалгүй зохион байгуулахыг холбогдох байгууллагууд, сумдын удирдлагуудад үүрэг болгов.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%