Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2016 оноос эхлэн орон нутгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Дээрх аймгийн аварга шалгархуулах тэмцээнд анхан шат буюу сумаас шалгарсан шатар сонирхогч нийт 16 сумын төлөөллүүд оролцож байна.
Тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хууль эрх зүй, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга А.Батцэцэг нээж үг хэлэв.
Энэхүү тэмцээнээс шалгарсан шатар сонирхогч улсын аваргад оролцох эрхийн эзэн болно. Нийт тэмцээнд оролцогчиддоо амжилт хүсье.
АЖЛЫН АЛБА