Хууль зүй дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн хөгжлийн банк хамтран “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа-Үндсэний чуулган”-ыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж байна.
Тус чуулганд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, нарийн бичгийн дарга Д.Баасандорж, аймгийн Боловсол, Шинжлэх ухааны газрын дарга Ц.Нарантуяа , Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Буянхишиг, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ундармаа нар оролцож байна.
Үндэсний чуулганд нийт 800 гаруй хамтарсан багийн гишүүд оролцож, Чуулганаас 9 заалт бүхий Зөвлөмжийг батлахаар шийдвэрлэв.