Жавхлант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүсэлтээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус сумын сургуулийн 6-12 дугаар ангийн дарга нар болон сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сурагчдад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулан ярилцаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.