Аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, цахим хөгжлийн хороо 2023 оны 09-р сарын 30-ны өдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын Ээлжит 17 дугаар хуралдаанаар хэлэлцэх дараах 6 асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргаж 1 асуудлыг боловсруулалтын түвшинг сайжруулан дахин хэлэлцэх шаардлагатай тул хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнөөс хасах тухай саналыг аймгийн ИТХ-ын даргад уламжиллаа.
1. Аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого батлах тухай
2. Аймгийн “Телекамер” хөтөлбөр батлах тухай
3. Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо тогтоох тухай
4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцыг дүгнэх тухай
5. Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл шинэчлэн байгуулах, зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
6. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайланд дүгнэлт өгөх тухай