Аймгийн ИТХ-ын XIX хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болно. Хуралдаантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Хороодын хуралдааныг зохион байгууллаа.
Хороодын хурлаар:
-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
-Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн төслийн тухай/2024 онд агнах, барих амьтдын дээд хязгаар, 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай/
-Хангал, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Бугат, Сайхан сумдын 100 жилийн ой болон Рашаант сумын 40 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг тогтоох тухай
-Бичил худалдаа, ажил үйлчилгээний орлогоос авах албан татварын хувь хэмжээг шинэчлэх тухай
-”Тэрбум мод” хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилт, 100000 га талбайд ойжуулалт, ойн хамгаалалтын зурвас байгуулах тухай
-Аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцох тухай
-"Алтаргана - 2024” наадмыг тэмдэглэх хугацааг тогтоох тухай
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
-Орон нутгийн өмч хөрөнгө, Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлийн тухай
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тухай
-Сүм хийдийн зөвшөөрөл олгох тухай
-Булган аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
Гарсан санал дүгнэлтийг аймгийн ИТХ-ын XIX хуралдаанаар хэлэлцэнэ.