ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН КАМЕРЫН ХЯНАЛТЫН НЭГДСЭН ТӨВД АЖИЛЛАЛАА

2023-12-05

Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооноос сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 8 Төлөөлөгчийн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албанд гаргасан хүсэлтийн дагуу дүүргийн 2021, 2022, 2023 онуудын гэмт хэргийн гаралтын статистик мэдээлэл, хяналтын камерын тоон үзүүлэлт, үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар ОНӨТҮГ-т байрлах Теле хяналтын нэгдсэн төвд зохион байгуулж ажиллалаа.
Дүүргийн теле хяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэцээр нэг дор 800 ширхэг камерын дүрсийг хянах чадвартай бөгөөд суурилуулсан камерууд нь -40-өөс +40 градуст ажиллах горимтой, цахилгааны 200-240V хүчдэлийг даах хүчин чадалтай юм.
Тус теле хяналтын нэгдсэн төв буюу “Ногоон бүс”-ийн нөхцөл байдал, ажиллаж байгаа зарчим, үйл явцтай ИТХ-ын Төлөөлөгч нар танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн удирдлага, албан хаагчид, хороодын хэсгийн байцаагч нартай санал солилцож, тулгамдаж буй асуудал, хийх шаардлагатай ажлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Танилцах ажилд ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч И.Даваадорж, Б.Дэлгэрбат, С.Мөнгөнсар, Т.Найдан, Ж.Чимэдцогзол, С.Энхтайван, 5 дугаар хорооны Засаг дарга Б.Батболд, 6 дугаар хорооны Засаг дарга Э.Ачбаяр, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Э.Бат-эрдэнэ болон хэсгийн байцаагч, албан хаагчид оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 71
2 / 3%
3 / 4%
42 / 59%
1 / 1%
23 / 32%