Сумын хэмжээнд гарч байгаа бүх төрлийн гэмт хэрэг, зөрчилд дүн шинэжилгээ хийх, үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл шалтгааныг тодорхойлох болон “Үйлдлээрээ үлгэрлэгч Увсчууд” аяны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд хууль зүйн зөвлөгөө өгөх, үйлчлэх зорилгоор 2023 оны 09-р сарын 25-ны өдрөөс 11-р сарын 15-ны өдөр хүртэл төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг зохион байгуулж байна. Төлөвлөгөөний дагуу төрийн байгууллага болон ААН-ээр орж ажлын танилцуулга хийж, Нэг өгнө аян, Та татгалз нөлөөллийн аяныг танилцуулж нэгдэхийг уриаллаа. Мөн төрийн байгууллагын албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, хүүхэд хамгааллын хууль, Залилах гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.